Хайку
<<Б.Явуухулан Японы Хайку хэлбэрийн шvлгийн тухай>>
Дорно дахины яруу найргийн євєрмєц нэг хэлбэр бол японы хайку билээ. Японы хайку 3 мєр 17 vет шvлэг юм. Нэг хайку гол тєлєв 5-7 vгээр бvтэх бєгєєд 8 vгтэй байх нь ховор тохиолдоно. Ер нь япон яруу найрагт шvлгийн бvтэц нь мєрийн жигд хэмнэл бєєєд толгой буюу сvvл холбох шаардлага байдаггvй. Японы шvлгийн бvтэц буюу шvлэглэх ёс, єєрийн уламжлалд тvшиглэж бvvр дундад зууны эхэн vед батжин тогтжээ. Энэ нь 5 болон 7 vет мєрєєр ээлжлэн шvлэглэх ёстой байжээ. Японы зохиолын яруу найраг эхэн vедээ Танка (богино дуу) гэдэг шvлгийн хэлбэрийг боловсруулан тогтоожээ. Энэхvv танка бол 5 мєр 31 vет шvлэг бєгєєд мєрийн vеийг тодорхойлбол 5-7-5-7-7 байна. Тэгэхдээ эхний гурван мєрийн vеийн нэгж нь эхний бадгийг бvтээж дараах хоёр мєрний нэгж нь хоёр дах бадгийг бvтээдэг ажээ. Танка хэлбэрт шvлгийн энэхvv бvтэц яваандаа хайку хэлбэрийг буй болгосон ажээ.
Хайку шvлгийг vvсгэн бvтээгч нь японы сонгодог яруу найрагч Басё билээ. Басёгийн уран бvтээлд хайку жинхэнэ бодит хэлбэр, шvлэглэх ёс гуримаа олжээ. Японы яруу найргийн тvvхэнд “Басёгийн сургууль” буюу єєрийн барилыг дагагч олон яруу найрагч тєрєєлсэн энэ хvн 1644-1694 оны хооронд амьдарч байжээ. Басё хайку хэлбэрийн яруу найргийн мэргэжлийн багш байсан бєгєєд японы яруу найрагт хайку хэлбэрийн шvлгийг цэцэглэлтийн дээд шатанд гаргажээ. Тийм учраас Мацуо Басё гэдэг нэр бараг япон яруу найраг гэсэнтэй адил ойлгогдох болж тvvний “Хуучин цєєрєм” гэдэг хайку гарсан цагаасаа эхлэн япон яруу найргийн “vлгэр жишээ шvлэг” болжээ. єєрєєр хэлбэл хайку шvлгийн ойлголтын загвар болсон байна. Тэр шvлгийн эх ийм юм.
Фуру икэ я
Каразу тобикому
Мизу но ото
Орчуулбал:
Хуучин цєєрєм уруу
Хєєрхий мэлхий дэвхрэхэд
Усны чимээ гарав
Хайку шvлэг анх зохиогдсон тухай хоёр янз хувилбар яриа байдаг. Басёгийн шавь Сикогийн ярьснаар бол, хаврын нэг сайхан єдєр Басёгийн бяцхан байшингийн гадаа шавь нар нь цугласан байжээ. Хаврын єдрийн нам гvм байдлаас шалтгаалж,
“Хєєрхий мэлхий дэвхрэхэд усны чимээ гарав”
Гэсэн хоёр мєр шvлэг Басёгийн сэтгэлд буужээ. Энэ шvлгийн эхний мєрийг бодож олох хэрэгтэй болжээ. Тэгээд Басёгийн шавь Кикаку хажуугаас нь:
Ямабуки цэцгэн дунд
Хєєрхий мэлхий дэвхрэхэд
Усны чимээ гарав
Гэвэл яасан юм бэ? Гэхэд Басё татгалзжээ. Учир нь Ямабуки гэдэг шар єнгєтэй зэрлэг сарнайн хурц єнгє уг шлгийн утга санааг илэрхийлэхэд таарахгүй байлаа. Тэгээд Басё өөрөө “хуучин цөөрөм уруу“ гэсэн мөрийг бодож олсон юм гэдэг байна.
Өөр нэг хувилбар яриа нь гэвэл, нэг удаа Басё Буттё гэдэг нэгэн багш хүнтэй дэмий ярьж суужээ. ”Борооны дараа хөвдийн өнгө улам ногоон болдог” гэж Басёг хэлэхэд Буттё “Бурхан Будда хөвд хоёрын аль нь урд гарсан бэ?” гэж асуужээ. Гэтэл Басё гэнэт: Чи дуулав уу, мэлхий ус уруу дэвхэрлээ гэж хэлжээ. Энэхүү чимээнээс хайку анх үүсэж гарсан юм гэдэг байна.
Хайку шүлгийн утга санааг ойлгоход жилийн улирлын байдалтай холбож бодвол амархан ойлгогддог байна. Жишээ нь “хуучин цөөрөм” гэдэг хайку бол хаврын тухай шүлэгт холбогдох бөгөөд яагаад гэвэл “мэлхий” гэдэг нэр бол хаврын улиралд хамгийн их яригддаг “улирлын чанартай” үг юм. Япончуудын зан заншил ёсоор мэлхийн дууг хамгийн гоо сайханд тооцдог ажээ. Алтангургалдайн дуу ямар сайхан бэ, түүнтэй нэгэн адилд үзэж хаврын мэлхийн анхны дууг япончууд тэсэж ядан хүлээдэг байна. Энэ нь зуны эхэн сарын хөхөөний дууг монголчууд тэсэж ядан хүлээдэгтэй яг адил юм.
Олон зуун жилийн турш хуримтлагдсан жилийн улирлуудын билэг тэмдэг нь “улирлын үгсийн” баялаг хуримтлалыг буй болгосон учир “улирлын нэг үг” зөвхөн нэг шүлгийн дүрмийг буй болгоод дуусах бус юм. Хавар бүхэн хоорондоо адилгүй байдагчлан “улирлын нэг үг” нэг шүлгээс нөгөө шүлгэнд яг адил утгаар давтагдах нь бус нэг яруу найрагчийн бүтээлээс нөгөө яруу найрагчийн бүтээлд өөр өөр утгаар хэрэглэгддэг байна.
Тийм учраас хайкуг тайлж ойлгоход уг шүлгийг бичих болсон нөхцөл байдал дахин давтагдашгүй эгзэгтэй талыг өгүүлж байгаа юмны гаднах оршиж байгаа байдлыг анхаарах хэрэгтэй ажээ. Ямар нэгэн агшин ямар нэгэн эгзэг бол хайку шүлгийн бодит болон хийсвэр нөхцөл нь мөн. Тийм учраас хэзээ хаана яагаад ямар учраас гэсэн эргэцүүлэлгүйгээр хайкуг тайлан ойлгож болохгүй. Жишээ нь Басёгийн өөр нэг хайкуг аваад үзье.
Сизу но ко я
Инэ сурикакетэ
Цуки-о миру
Орчуулбал:
Аймшигт ядуу эр
Амуу тариа цайруулахаа болиод
Онгон сарыг ширтэв.
Гэсэн шүлэг байна. Энэ шүлгий ахуй амьдралын хөрөг нь “болив” какэру гэдэг үйл үгээр өөрчлөгдөж хүний хараа сар өөд шилжиж байна. Гэтэл сар бол түүний “уйтгар”, “ганцаардал”-ыг илэрхийлж байна. Энд яагаад болив гэж асуугаад сарыг хараад болив гэж тайлбарлан ойлгох хэрэгтэй болно. Энэ шүлэгт байгаль хүн хоёрын нэгдмэл чанарт байдлыг зөвхөн тэрхүү сарыг харах агшин буюу тэрхүү эгзгийг ашиглан гайхамшигтай илэрхийлж чаджээ.
Ийнхүү хайку бичихэд гойд яамин хэллэг гоц ондоо зүйрлэл шаардагддаггүй, харин ямар нэгэн үзэгдэл юмын нэгээхэн эгзэгтэй өчүүхэн хэсэг мөртөө тэрхүү үзэгдэл юмсынхаа хөрөг зургийг төлөөлөн гаргаж чадахуйц мөнөөхөн эгзгийг олж энгийн үгээр зурагладаг байна. Тэрхүү өчүүхэн зураглал нь үзэгдэл юмсын бүхэл бүтэн дүр зургийг нүдээр үзэж биеээр мэдрэх адил хүний сэтгэл санаанд буулгадаг ажээ. Жишээ нь, японы сонгодог яруу найрагч эмэгтэй Тиёгийн:
Өдөржин горхин дээр
Өлөн сүүдрээ барих гэж
Тэмээлзгэнэ тонголзоно
Гэсэн хайку юун тухай өгүүлнэ вэ? Энэ шүлгийг уншихад юуны өмнө тэмээлзгэний сүүдэр анхаарал татаж байна. Тэрхүү тэмээлзгэний сүүдэр хүний сэтгэл санаанд толь шиг тунгалаг горхины ус, нарлаг халуун өдөр, салхигүй бөгчим нам гүм орчны зургийг тод тусгаж байна. Тэгвэл энэ шүлэг зуны өдрийн тухай шүлэг болох бөгөөд зуны өдрийг өчүүхэн тэмээлзгэний сүүдрээр хичнээн гойд зурсан нь гайхамшигтай. Гэтэл энэ шүлэгт зуны өдрийн тухай ганц ч үг дурсаагүй нь бүүр ч гайхамшигтай байна.
Алдарт Басёгийн тэргүүн зэргийн шавь 1660-1707 оны хооронд амьдарч байсан яруу найргийн мэргэжсэн багш Кикакугийн,
Гар хоосон гуйлгачны
Гадаа өмсдөг хувцас нь
Газар тэнгэр хоёр
Гэсэн хайку, бас хайку бичих онолын талаар хэд хэдэн ном бичсэн, яруу найргийн багш Масаока Сикигийн,
Гуулин зоос жингэнэж
Гуйлгачин олсноо тоолоход
Өвлийн шөнө хүйтэн
Зэрэг японы сонгодог яруу найргийн үлгэр жишээ болсон амьдралын үнэнийг хэдхэн үгээр сэтгэл зүрхэнд шингэтэл илэрхийлсэн олон сайхан хайкуг энд жишээ татаж болох байна. Эсвэл Басёгийн шавь Рансэцүгийн:
Намрын тэргэл сар
Нарсны мөчрийг тэр чигт нь
Хөх тэнгэрт хээлэв
Эсвэл Басёгийн
Мөчир дамжин гүйж
Мөнгөн дусаал урсах нь
Хаврын бороо ажээ.
Нүцгэн мөчир дээр
Нэвсгэр хэрээ суух нь
Намрын үдэш санж
Гэсэн хайкунууд, дундад зууны сүүлч үед амьдарч байсан сонгодог зохиолч Оцуюугийн
Аяныхаа зам дээр
Агч модны навчис гээсээр
Намар цаг өнгөрөв
Ранраны:
Зөрж яваа хүний
Барьж яваа шүхэр дуугарах нь
Намрын бороо ажээ
Зэрэг байгалийн хөрөг зургийг нүдэнд харагдтал зурсан сайхан хайкунууд байна. Мөн Сехакугийн:
Тэнгэрт түгсэн од
Тэндээ яасан үзэмжтэй вэ?
Тэхдээ яасан хол вэ?
Гэдэг гүн ухаан бодлогшролын ертөнцөд уншигчийн сэтгэлийг жуулчлуулсан өдий төдий хайкуг японы сонгодог яруу найраг бүтээжээ. Энэ бүхэн хайку шүлгийн сэдэв нь хичнээн баялаг, утга санаа нь хичнээн гүн гүнзгий болохыг нотлон харуулж байна.
Одоо японы яруу найргийн эх авсан үзүүр буюу хайку шүлгийн эх үүсвэр болсон Хуучин цөөрөм гэдэг хайкугийн тухай өгүүлье. Бид энэ хайкуг японы яруу найргийн анхдагч дүрийн нь хувьд авч үзэх ёстой юм. Хуучин цөөрөм бол цаглашгүй, төгсөшгүй үргэлжлэх байгалийн билэг тэмлэг юм. Мэлхий бол байгалийн нэгэн дүр, нүүр царай болох яруу найрагчийн дотоод ертөнцийн билэг тэмдэг юм. Чимээ бол байгалийн ертөнц яруу найрагчийн ертөнц хоёрын харилцан утга санаагаа нээж харилцан бие биеэ тодорхойлж байгаа нэгдмэл чанар нь юм. Өөрөөр хэлбэл, хайкуг Басёгийн яруу найргийн ертөнцийн “үг” гэж ойлгож болно. Тэгвэл хуучин цөөрөм бол мөнх байх яруу найргийг орлож, мэлхий бол яруу найрагчийг орлож, чимээ (мэлхийг ус уруу үсрэхэд гарах) бол уг шүлэг өөрөө болж байгаа юм.
Ийм учраас хайку бол, нэг талаас яруу найргийн үндэсний уламжлалд тулгуурлан сэтгэлийн гоц хөдөлгөөн дунд утга санааг илэрхийлж байгаа тодорхой мэдрэхүйн уран зураглал юм. Нөгөө талаар хайку бол ямар нэгэн тодорхой нөхцөлөөс шалтгаалалгүйгээр хувийн далд зөн билгийн үүднээс утга санааг илэрхийлж байгаа хийсвэр билэг тэмдэгийн зураглал юм.