CLICK HERE FOR BLOGGER TEMPLATES AND MYSPACE LAYOUTS »

Thursday, June 9, 2011

"МИНИЙ СЭТГЭЛИЙН ИЛГЭЭМЖ" захидлын аяны ахлах насны ангилалын 1-р байрын эзэн.


Нэгэн охиныг хорвоо дээр мэндэлж байхад эгдүүтэй хөөрхөн дөрвөн настай охин хамгийн их баярлаж, өөрийгөө хамгийн сайхан дүүтэй боллоо гэж хөл нь газар хүрэхгүй баярлаж байсан гэдэг. Тэр эгдүүтэй бяцхан охин нэгдүгээр ангид орохдоо ганц эрх дүүд нь өөрөөс нь гоё тууз байдагыг мэдээд, өхөөрдөм дүүгээ үнсэн байж гуйхад нь дүү нь харамлаж байж билээ. Харин эгч нь гомдохын оронд орчлонд хамгийн хөөрхөн гэж боддог дүүгээ үнсчихээд өөрийнхөө туузыг ээжээрээ цэцэглүүлээд гүйсэн.
Дүү нь хөлд орж тэнтэр тунтар гишгэж, мөлхөхөөсөө илүү хамгийн мундаг дүү гэдгээ батлан хурдан хурдан гишиглэсээр хамаагүй эрт хөлд орж гэр бүлийнхэн, ах, эгч нараа баярлуулсан онцгой охин байсан гэдэгсэн. Харин тэр жаргалтай хугацаа удаан үргэлжилсэнгүй. Гэрийнхэнийхээ баяр баясгаланг эвдэж, хөөрхий дүү нь өвчин тусаж, 2 суга таяггүйгээр явж чадахгүй болсонд хорвоог зүхээд яалтай. Хэзээ ч тийм болчихно гэж санаагүй гэрийнхнийгээ зовлонгын хүнд далайруу чулуу дүүжлээд шидчих шиг болгосон. Гэхдээ амьдрал гэгч сайхан юм хойно 2 суга таягтайгаа ч гэсэн хорвоог туулхаар дүү нь чадлаараа зүтгэж, харин түүнийг хөөрхий эгч нь үүрч дүүрч хаашаа л явна тийшээгээ байнга л авч явдаг байлаа. Эгчийгээ явсан газарт дүү нь хүрхийг хичээнэ. Хэдий тийм ч аав ээждээ дүүгээсээ болж зөндөө загнуулна.
Хайртай охиноо эдгээчих санаатай хаана л сайн эмч, домч, бариач байна тийшээ аав, ээж 2 нь аваад л явдаг байлаа. Хүмүүс шиг сайхан амьдралд тэмүүлэхээс илүү хөөрхий охиндоо санаа нь зовсон аав ээж 2 нь магадгүй өөрсдийнхөө наслах наснаас бага насалсан байж магадгүй.
Тэд тэнгэрийн орныг зорихдоо охиндоо сэтгэл хорогдож байсан ч хайртай эгчид нь орхиод явж байхдаа харамсаагүй байхаа. Тэр цагаас эхлэн аав ээжээс өв залгамжилсан эд хөрөнгөгүй ядуу оюутан өөрөө л бусдад юм хийж өгч мөнгө олж, ажиллахын зэрэгцээ, оюутан болж ирсэн суга таягтай дүүгээ хүнээс дутаахгүй гэж өөрөөсөө харамлан бүх л өнгөтэй өөдтэй гэснээ дүүдээ өгдөг байсан.
Эгч нь өдөр шөнөгүй ажиллаж харанхуйд ганцаараа Зайсангын гудамжаар дүүдээ сайхан болгоныг аваад оюутны байрыг зорин дөрвөн жил алхахдаа даарч, айж байвч дүүгээ гэсэн сэтгэл нь дэндүү халуухан байсан санагддаг.
Тиймдээ ч дүү нь хэнд ч муугаараа дуудуулахгүй өөртөө итгэлтэй байж эзэмшсэн мэргэжилдээ өөрийгөө дайчлан 4 жил тэтэглэгээр суралцаж, бас дахин 2 дахь сургуулийнхаа дипломыг амжилттай авч чадсаан.


Үргэлжилэл нь эндээс 
http://ecomngl.blogspot.com/2011/03/normal-0-false-false-false-en-us-x-none_12.html

0 comments: