CLICK HERE FOR BLOGGER TEMPLATES AND MYSPACE LAYOUTS »

Wednesday, July 20, 2011

Минийх

Өглөө бороо шивэрч байгааг хараад энэ дэлхийг МИНИЙХ гэж хэлмээр санагддаг 
Өөрийгөө би жаргалтай байгааг хараад нарыг МИНИЙХ гэж хэлмээр санагддаг
Өөртөө байгаа бүхнээ МИНИЙХ гэж хэлмээр 
Өөр юу ч байсан хамаагүй МИНИЙХ гэмээр...

Хүний амьдралд дутагдаж гачигдах зүйлгүй ч хамгийн ихээр үгүйлэгддэг зүйл бол сэтгэлийн рашаан юм шиг. Би өөрөө өөрийгөө хаяа зэмлэх юм. Хэн нэгэн хайртай хүнээ гомдоочихоод эргээд уучлаарай гэж хэлдэг хэрнээ тэр үгээ мартчихсан байх жишээтэй. Дахиад л гомдоочихно. Миний магадгүй бодож байгаа шиг тийм 100 хувь хүн хаана байх билээ. Тэгээд өөрөө мэдэж байгаа хэрнээ л нэг л болж өгөхгүй байх хүний энэ араншин уу. 


Миний хань маш сайн хүн. Ханьтайгаа хамт байхдаа жаргалтай байдаг хэрнээ нэг мэдэхэд л гомдоочихсон байдаг юм. Тэгээд л хайрыгаа уучлаарай гээд хөөрхөн гэгч нь гуйна хэсэг хугацааны дараа дахиад л хэхэ. Инээдтэй ч юм шиг.


Хүний амьдрал гэгч тэгээд сонин юм доо. Хамгийн хайртай дотны хүмүүстээ хамгийн муухай аашаа гаргаж чаддаг. Харин миний муухай аашыг тэвчиж байгаа хайртай хүмүүс маань надад хамгийн хэрэгтэй хүмүүс байх юм. 

Хажууд байхад хайртай гэж үг амнаас цөөхөн гардаг хэрнээ ажил дээрээ ирэхээр ч юмуу түр хөндийрөхөөр санаал хайртай гэдгээ мэдрээд сонин мэдрэмж төрөөд байх юм. Тэгээд л зурвасаар эсвэл мессенжерээр хайртай гэдгээ хэлмээр санагдаад хайрын үгсийг хайр найргүй шидэж байна даа. 



Миний хань энэ хорвоогын хамгийн сайхан хань. Хань минь буруу болгоныг хийж байсангүй, бусдын нөхрөөс дандаа илүү байсан гэдэгтэй би хэзээ ч маргахгүй тиймээс МИНИЙХ гэж нэрлэгдсэн ханьдаа хамгаас хайртай. Харин тэр минь надад бусдаас илүү хайртай гэдгийг би мэднэ.