Гадаа сайхан байна
Би бороонд дуртай...
Өнөөдөр миний сэтгэл нэг л сайхан байх шиг. Дурламаар, дуулмаар, алхмаар...
Хамгийн сайхан амьдрал гэж тайван байдлыг л хэлдэг байх тиймүү. Заримдаа бүх зүйлд яарч явсаар байгаад ядардаг болж. Өөрийн мэдэлгүй яарч цаг хугацаанаас өрсөж нэг л их зүйл бүтээчих гээд л үзээд байдаг бололтой. Харин цаг хугацаагаа гүйцдэг болвуу.
Магадгүй би өдий насалтлаа юу хийсэн юм бол гээд тооцвол маш урт хугацаанд багахан зүйл амжуулсан мэт гэхдээ өөрийнхөө өнөөгийн байгаа байдалдаа сэтгэл л хангалуун байна даа.
Магадгүй би энэ олон жилийн нэг жилийг хүмүүст зөвөлгөө сургамжаа хайрлаж өнгөрөөж чадсан байх гэж бодлоо. Сэтгэл санаа муу байгаа найзыгаа ч юмуу, сэтгэлээр унасан дотны магадгүй дотны биш ч байсан хамаагүй нэгнийг сэргээх гэж нилээн хичээдэг. Тиймээс миний амьдарсан бүх жилээс 365 хоног нь тийм зүйлд зарцуулагдсан байх. Тэгэхээр миний орон зайг буян хийсэн өчүүхэн ч хэсэг эзэлж байгаа гэж бодохоор сайхан санагдаж байна.
Хүн өөрөө хийсэн өчүүхэн ч гэсэн зүйлээ буян гэж үнэхээр итгэж түүгээрээ бахархаж сурах хэрэгтэй юм шигээ. Би өвчтэй хүүхдийн, хүний төлөө банкруу очоод мөнгө шилжүүлэхээс залхуурдаг ч гэсэн мессеж бичээрэй гэсэн дугаарлуу нь нилээн хэд бичиж байсан юм байна. Өрөвдүүлэх гээд нулимсаа унагаж байгаа нэгэндээ өөдөөс нь гар сарвайсан тус ч олон юм байна. Ингээд бодохоор би өчүүхэн ч гэсэн өөртөө бол бахархмаар буян хийгч гэдэгээ мэдэрлээ.
Эцэст нь миний загаснууд амьд байсан. 6 хоног та нарыгаа хоолгүй орхиод явсан намайгаа уучил гэхдээ миний загаснууд амьд байсан. Надад муу зүйл тохиолдохгүй, миний гэр бүл ямар нэг хар энергитэй учраагүйн шинж.
Би маш их азтай бас атаархмаар жаргалтай хүн. Сайхан байнаа...
Бүх хүмүүс жаргалтай байг.
Tuesday, July 19, 2011
Миний Загаснууд амьд байсан.
Posted by Энхрийлэн at 8:44 PM 0 comments
Subscribe to:
Posts (Atom)