Миний байгаа орон зай өөрөө философи санагддаг. Магадгүй та намайг яагаад ч юм танихгүй хэрнээ таньдаг юм шиг санагддаг уу? Энэ чинь л философи.
Хайр дурлал гэдэг хүнийг ямар болгодог юм гэдгийг одоо л ойлгож байх шиг. Харин миний сэтгэл санаа сайхан байгаа болохоор би жаргалтай бичээд байж магадгүй юм.
Гэхдээ эмэгтэй хүн гэдэг өөрийнхөө байгаа орчиноо өөрөө бий болгодог гэвэл та итгэх үү? Магадгүй та өөрийгөө хамгийн азгүй нэгэн гэж бодчихсон ч байж магадгүй юм. Гэхдээ тийм биш шүү дээ. Тэр бодлыг таньд юу төрүүлээд байгааг нэг сайн бодоорой. Магадгүй та тэр өөрийг чинь гутралд оруулаад байгаа жижиг магадгүй танийхаар том байж болох шалтгаан маань БОЛОМЖ ч байсан юм билүү. Гэтэл бид үүнийгээ дандаа сөрөгөөр харсаар байгаад боломжоо зовлон гээд итгэчихсэн байдаг шүү дээ.
Миний хувьд тийм үе байсан бас л олж хардаггүй сохор байсан цаг хугацаа байгаа гэхдээ тэр болгоноо мартаж, өөрчилж чадсанаар өөрийгөө шинэ хүн болгож дахин нээх хэрэгтэй.
Би бүсгүй заяаг их сайхан хувь тавилан гэж боддог юм. Яагаад гэхээр биднийг хүмүүс хайрлаж, бас халамжилж, магадгүй цэцэг өгч, болзоонд урьдаг. Гэтэл эрчүүдийг барагтай тэгдэггүй шүү дээ. Хөөрхий тэр эрчүүдийн хажууд бид хамаагүй жаргалтай байгаа хэрнээ л дахиад л би ийм байсангүй тийм байсангүй гэж гонгинож байгааг харахаар өрөвмөөр санагдавч тийм биш юмаа. Харин ч сул дорой гээд бөөцийлөөд байх тусам бүсгүйчүүд маань бөөцийлүүлсээр байгаад бүүр тасарч унахнээ. Чадалтай байх тусам бид бүхнийг хийж чаднаа гэж итгэдэгийн.
Иймээс өөртөө итгэлтэй чадалтай байгаарай даа БҮСГҮЙЧҮҮД минь.
Monday, May 23, 2011
Зүрх сэтгэлийн өргөн чөлөөгөөр минь тавтай морил
Posted by Энхрийлэн at 9:43 AM 0 comments
Subscribe to:
Posts (Atom)