Өглөө бүр энэ хорвоод хайр байгааг мэдрүүлж ургадаг миний хайртай цэцэгсийн нэг. Бүсгүй хүн хайр байхгүй бол гундуу байх байсан байх. Харин хорвоо дэлхий дээр хайр байгаа болохоор зүрхэн хэлбэртэй навч хүртэл байдаг мэт...
Цэцэгсийн хаан гэгддэг Цахирмаа Эмэгтэй хүний нууцлаг байдал, эхэмсэг шинжийг агуулсан хайр татам цэцэг.
Хамгийн тансаг цэцэгсийн нэг гоёмсог эмзэг Амариллис. Энийгээ цэцэглэхээр миний хөл газарт хүрэхгүй л баярлана шүү дээ. Сайхны өмнө харц буруугүй гэдэг шиг энэ цэцэг салхи татуулан хажуугаар өнгөрч байгаа үзэсгэлэнт бүсгүйг санагдуулдаг.
Сайхан дурлам навчтай навчаараа гоёдог миний дэлхий. Ногоон торгомсог палаж өмссөн зэгзгэр бүсгүй өөдөөс минь инээмсэглэх лугаа...
Хайтан ягаан цэцгийн дэлбээнд дурламаар гэгчээр өвөл зунгүй л намайгаа жаргаах гэж амрах завгүй дэлбээгээ нээгээд байгаа жижигхээн хайр. Ажилч бүсгүй шиг...
Би бүсгүй хүн хойно баярлаж заримдаа жаахан гуниглаж уйлна. Гэхдээ би ижийгээ санахаар бүр их уйлмаар болдог бас ижийгээ хайрламаар байдаг. Тэр үед энэ цэцгээ харахаар нэг л тийм сайхан санагддаг.
Гүнжийн нулимс=Би ээжийнхээ гүнж байсаан...
Миний гэр шиг нэг л амар амгалан, тайван, жаргалтай, дулаахан. Миний хайр бас хажууд минь байгаа болоод ийм сайхан жаргалтай байдаг байхаа...
Өнгөлөгхөн толигор цэцэг минь. Өөрийгөө мартчихсан завгүй явж байсан ч цаанаасаа л нэг гэрэлтдэг бүсгүйтэй адилхан цэцэг.
Халуун орны дал модон дор заан унаж яваа бүсгүй шиг....
Хаяа нэгхэн партиндаа тансаг улаан палажаараа гоёдог даруухан монгол бүсгүй минь хэхэ.
Удахгүй чи минь ирвэл гээд хайртыгаа хайр дүүрэн инээмсэглээд угтах тийм энхрийлэг ягаан цэцэгээ бундуйлж буй Сарнайхан минь....
Хадам ээжийг муу хүн л гээд байдаг. Эмэгтэйчүүд бид өөрсдөө бүгд л хадам ээж болно шүү дээ. Би л лав муу хадам ээж болохгүй ээ. Хадам ээжийг муу гэж харвал муу л харагдана шүү дээ. Тиймээс хадам ээжийн хэлийг энэ урт ургадаг хөөрхөнтэй адилхан зүйрэлсэн байгаа юм даа. Хөөрхөн л байгаа биз дээ хэхэ. Миний ээж л л лав хамгийн сайн хадам ээж байсан гэж би боддог доо.
100 наслана гээд сунаад байгаа дураараа эмээ шиг санагдаад байгаа юм даа хэхэ. Наслалгүй яахав. Бүсгүйчүүд минь урт удаан насалсан ч гоо үзэсгэлэн, эрчүүдэд хэрэгтэй байдлаа битгий алдаарай даа.
За хайрандаа мансуурсан Унтаахай хатан орондоо орох шиг л...
Бусад цэцэгсээ дараа үргэлжлүүлье дээ.
Tuesday, June 7, 2011
Subscribe to:
Post Comments (Atom)
2 comments:
Сайхан цэцэгс
Тиймээ сайхаан сайхан
Post a Comment