Заримдаа гадаа гунигтай байгаа ч миний сэтгэл сайхан байнаа. Заримдаа миний сэтгэл санаа их тавгүйтдэг хэрнээ сүүлийн жилүүдэд овоо сайхан байгаа хэхэ. Зүгээр л сайхан хайр сэтгэлээ мэдэрч амьдарсных юм болвуу даа. Хэзээ ч сайхан хайр байдаггүй гэж итгэдэг хүмүүс байдын яагаад юм бол доо. Харин хайр сэтгэл гэгч мөнхийн байдаг болвуу. Би заримдаа мөнхийн хайр байсан уу гэдэг дээр эргэлздийн тэрнээс хайр сэтгэл бол байлгүй л яахав. Гадаа модод ногоороод л, хүмүсийн хөнгөн шингэн хувцасласныг харахаар сайхан байнаа. Зун цаг ирэхээр зугаалаад л монголынхоо үзэсгэлэнт газруудаар тэнүүчлэхсэн.
Энэ хүсэл маань биелүүлэгчтэй болсон болохоор сайхан байгаа. Миний хань чинь надад дандаа сайханг мэдрүүлэх гэж хичээдэг болохоор тэрүү саяхан цас хаялсан хаврын сайхан өдөр гэнэт л сэтгэл гэгэлзээд гармаар, дуулмаар хэхэ зугаалмаар санагдаад тэгтэл миний хань хамт зугаалах уу гээд ажлаа орхиод хүрээд ирэхэд маш сайхан санагдаж билээ.
Багадаа мундаг том бие даасан эмэгтэй болно гэж мөрөөддөг байлаа харин тэр үедээ бие даасан эмэгтэй гэж ямар хүн байдгыг ч мэддэггүй байсан болвуу. Гэхдээ л өөрийгөө чадсан гэж боддог. Надад одоо хэрэгтэй гэж бодсон болгон минь байгаа харин тэр хэрэгтэй зүйлүүдээ алдахгүй авч явна гэдэг үнэхээр том хариуцлага байдаг бололтой.
Оюутан болоод өөрийнхөө хичээл номыг сайн эзэмшихсэн гэж мөрөөддөг байсан харин тэр үед өөрийгөө эмэгтэй гэдгийг нилээн сайн мэдэрсэн үе минь юм болвуу тиймээс сайхан хайрыг хүсэж эхэлсэн. Оюутан байхдаа хамгийн их хүсэж байсан залуутайгаа биш ч гэсэн ямартаа ч мөрөөдөлдөө хүрч сайхан хайрыг мэдэрсэн. Тэр үед өөрөө өөрийгөө хэтэрхий бардам үнэлж, бас бүгдийг авна гэж дэндүү их мунхаглаж байснаас 10 жилийн талыг хамтдаа туулсны дараа тэр хайрыг мартахад хүрсэн.
Оюутан насны дараа өөрийгөө таниулж ажлын талбарт хүч сорьж, цаг хугацааг ардаа орхин зүтгэж байвч, бусдын тэнэглэл надад маш ихээр дарамт шахалт болдог байлаа. Яагаад ч юм бүсгүй хүний сайн муу, сайхан муухайг заавал мэдэрдэг хорвоогын жам ч байсан юм билүү хэн мэдлээ. Сайхан байж болохгүй садар явдалд уруу татах гээд, өөртөө арчаагүй муухай явж болохгүй муу хэлүүлж газар дор орчих гээд үнэхээр л дарамттай шүү ай хорвоо гэж.
Гэхдээ би өөрийгөө залж жолоодох агуу ухааныг өвлүүлсэн аав, ээждээ баярлахаас яахав дээ. Бүхнийг давж гарч, ухаангүй мунхаглалтай захирлуудын унтдаг бүсгүй гэж хэлүүлэлгүй өөрийгөө авч явсандаа үнэхээр бардам санагддаг байж билээ.
За ингээд л дараагын амьдрал минь миний өмнө гарч ирсэн дээ. Хайртай хүнтэйгээ хамт байна гэдэг юутай ч зүйрлэмгүй жаргал...Би одоо жаргалтай байгаа ДЭНДҮҮ ИХ..
Тэр хайр бүтээгүйг энэ л хүнтэй учрахдаа ойлгосон юм даа. ''Тиймээ чамд үүнээс илүү боломж байгаа. Чи хүлээж бай'' гэж бурхан надад аяархан хэлсэн байх л даа харин би тэр үед уйлж гомдоод ч юмуу сонсоогүй өнгөрсөн байж. Харин одоо ойлгосон болохоор бидэнд боломж дандаа гарч ирдэг, тиймээс байгаа бүхнээ боломж гэж харж сур гэж хэлмээр санагддын.
Хүн сайн сайхныг л хүсдэг гэхдээ тэр хүслээ өөрөө эргээгээд нураачдаг нь жаахан тиймэрхүү.
Би энэ бүхнийг хүсч байсаан. Багаасаа л мөрөөдөж байсан бүх хүслүүд минь гэхдээ замын дунд шантрах зүйлс гарч ирэхээр битгий шантарч зогсоорой Тэр зогсоолыг боломж гээд л харчих тэгээд тэр боломжийг яаж өөртөө ашигтайгаар ашиглаж болох талаар нэг бодоорой.
Wednesday, May 25, 2011
Миний мөрөөдөл дандаа биелдэг
Posted by Энхрийлэн at 12:23 AM
Subscribe to:
Post Comments (Atom)
0 comments:
Post a Comment