CLICK HERE FOR BLOGGER TEMPLATES AND MYSPACE LAYOUTS »

Sunday, January 15, 2012

Миний ертөнц хайкугаар

Догдлол нуугдсан зүрхэнд
Сэтгэлээ дэлгэж тавиад
Зүүдэндээ учирсан хайраа мартаж чадахгүй нь...

****************
Ус ширгэж
Мод үлдэхгүй цагт 
Мөнгөөр юу ч үл хийнэ

***************
Уур бухидал
Уушигны утаа
Шөнийн улаанбаатар

************************
Санаа алдсан тэр зүгээс
Саримсны утаа хан хийх мэт

Хятад х
үний санаа
**********************
Дээрээс дусаал гоожиж
Доороос төмөр хайрах
Шоронд буй андын захидал

**********************
Инээх гэж уйлдаг
Уйлсан хойноо уйлдаг
Хүний амьдрал

 **********************

Хайртай гэж хэлээд
Харцыг нь мэдрэхсэн
Хол байгаа болвуу миний хайр

**********************
Урвана гэж айгаад
Дурлаагүй бол
Дэргэд чинь байгаа явчихна. :-)

**********************
Лонхтой архи
Устай шаазан
Миний гунигыг үргээлцэнэ.

**********************
Өвдлөө
Эндлээ
Мохлоо
Тэгсэн ч би оршсоор

**********************
Татгалзлаа
Тэгсэн ч надад өгсөн
Түүний шунал

**********************
Хээр талд
Ганцаараа
Хачин их эрх чөлөө

**********************
Орь ганцаараа
Нар бас ганцаараа
Орчлон бас бидэн шиг

**********************
Гунхсан биетэй гоё бүсгүй
Гутарч үзээгүй мэт
Миний цэцэгс

**********************
Үртэй хүн гээд
Ү
хэж болохгүй байхуу

Ү
нэхээр эрх чөлөө бол үхэхсэн...

**********************
Харуусал ямар
Ө
нгөтэй бол
Хар л байх даа.

*********************
Нүд хос ч
Нүүрэндээ багтай

З
үрхний ганц толь

*********************
Цан цохиод
Цагаан болгочихож
Тэр хун-ыг

*********************
Алгандаа атгасан
Амрагын минь хүсэл
АЗ байдаг

*********************
Бороо уйлж
Цас инээнэ
Яг л миний амьдрал шиг

*********************
Гадаа ганц болжмор
Ганган цасан дээрх
Түүний мөр хос

*********************
УУЛЫН ЗЭЭР
УРАЛДАХУЙД

СЭТГЭЛИЙН СЭЖИМ АЛДУУРАХУЙ...

*********************
 
Санаа алдах тоолонд
Санчиг бууралтаж
Цаг хугацааг нэрэхүй...

*********************

Гудамжинд ёлтойх
Ганц гэрэл
Ганцаардалд буй огтоно...
 

Эхийг хуулбарлахыг хориглоно

0 comments: