CLICK HERE FOR BLOGGER TEMPLATES AND MYSPACE LAYOUTS »

Thursday, July 28, 2011

Gegeen alsad odoh yumsan

Wednesday, July 20, 2011

Минийх

Өглөө бороо шивэрч байгааг хараад энэ дэлхийг МИНИЙХ гэж хэлмээр санагддаг 
Өөрийгөө би жаргалтай байгааг хараад нарыг МИНИЙХ гэж хэлмээр санагддаг
Өөртөө байгаа бүхнээ МИНИЙХ гэж хэлмээр 
Өөр юу ч байсан хамаагүй МИНИЙХ гэмээр...

Хүний амьдралд дутагдаж гачигдах зүйлгүй ч хамгийн ихээр үгүйлэгддэг зүйл бол сэтгэлийн рашаан юм шиг. Би өөрөө өөрийгөө хаяа зэмлэх юм. Хэн нэгэн хайртай хүнээ гомдоочихоод эргээд уучлаарай гэж хэлдэг хэрнээ тэр үгээ мартчихсан байх жишээтэй. Дахиад л гомдоочихно. Миний магадгүй бодож байгаа шиг тийм 100 хувь хүн хаана байх билээ. Тэгээд өөрөө мэдэж байгаа хэрнээ л нэг л болж өгөхгүй байх хүний энэ араншин уу. 


Миний хань маш сайн хүн. Ханьтайгаа хамт байхдаа жаргалтай байдаг хэрнээ нэг мэдэхэд л гомдоочихсон байдаг юм. Тэгээд л хайрыгаа уучлаарай гээд хөөрхөн гэгч нь гуйна хэсэг хугацааны дараа дахиад л хэхэ. Инээдтэй ч юм шиг.


Хүний амьдрал гэгч тэгээд сонин юм доо. Хамгийн хайртай дотны хүмүүстээ хамгийн муухай аашаа гаргаж чаддаг. Харин миний муухай аашыг тэвчиж байгаа хайртай хүмүүс маань надад хамгийн хэрэгтэй хүмүүс байх юм. 

Хажууд байхад хайртай гэж үг амнаас цөөхөн гардаг хэрнээ ажил дээрээ ирэхээр ч юмуу түр хөндийрөхөөр санаал хайртай гэдгээ мэдрээд сонин мэдрэмж төрөөд байх юм. Тэгээд л зурвасаар эсвэл мессенжерээр хайртай гэдгээ хэлмээр санагдаад хайрын үгсийг хайр найргүй шидэж байна даа. 



Миний хань энэ хорвоогын хамгийн сайхан хань. Хань минь буруу болгоныг хийж байсангүй, бусдын нөхрөөс дандаа илүү байсан гэдэгтэй би хэзээ ч маргахгүй тиймээс МИНИЙХ гэж нэрлэгдсэн ханьдаа хамгаас хайртай. Харин тэр минь надад бусдаас илүү хайртай гэдгийг би мэднэ.






Tuesday, July 19, 2011

Миний Загаснууд амьд байсан.

Гадаа сайхан байна 
Би бороонд дуртай...

Өнөөдөр миний сэтгэл нэг л сайхан байх шиг. Дурламаар, дуулмаар, алхмаар...

Хамгийн сайхан амьдрал гэж тайван байдлыг л хэлдэг байх тиймүү. Заримдаа бүх зүйлд яарч явсаар байгаад ядардаг болж. Өөрийн мэдэлгүй яарч цаг хугацаанаас өрсөж нэг л их зүйл бүтээчих гээд л үзээд байдаг бололтой. Харин цаг хугацаагаа гүйцдэг  болвуу. 


Магадгүй би өдий насалтлаа юу хийсэн юм бол гээд тооцвол маш урт хугацаанд багахан зүйл амжуулсан мэт гэхдээ өөрийнхөө өнөөгийн байгаа байдалдаа сэтгэл л хангалуун байна даа. 


Магадгүй би энэ олон жилийн нэг жилийг хүмүүст зөвөлгөө сургамжаа хайрлаж өнгөрөөж чадсан байх гэж бодлоо. Сэтгэл санаа муу байгаа найзыгаа ч юмуу, сэтгэлээр унасан дотны магадгүй дотны биш ч байсан хамаагүй нэгнийг сэргээх гэж нилээн хичээдэг. Тиймээс миний амьдарсан бүх жилээс 365 хоног нь тийм зүйлд зарцуулагдсан байх. Тэгэхээр миний орон зайг буян хийсэн өчүүхэн ч хэсэг эзэлж байгаа гэж бодохоор сайхан санагдаж байна. 

Хүн өөрөө хийсэн өчүүхэн ч гэсэн зүйлээ буян гэж үнэхээр итгэж түүгээрээ бахархаж сурах хэрэгтэй юм шигээ. Би өвчтэй хүүхдийн, хүний төлөө банкруу очоод мөнгө шилжүүлэхээс залхуурдаг ч гэсэн мессеж бичээрэй гэсэн дугаарлуу нь нилээн хэд бичиж байсан юм байна. Өрөвдүүлэх гээд нулимсаа унагаж байгаа нэгэндээ өөдөөс нь гар сарвайсан тус ч олон юм байна. Ингээд бодохоор би өчүүхэн ч гэсэн өөртөө бол бахархмаар буян хийгч гэдэгээ мэдэрлээ. 


Эцэст нь миний загаснууд амьд байсан. 6 хоног та нарыгаа хоолгүй орхиод явсан намайгаа уучил гэхдээ миний загаснууд амьд байсан. Надад муу зүйл тохиолдохгүй, миний гэр бүл ямар нэг  хар энергитэй учраагүйн шинж. 


Би маш их азтай бас атаархмаар жаргалтай хүн. Сайхан байнаа...

Бүх хүмүүс жаргалтай байг.